Өнөөдөр Хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгисийн Япон улстай маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлуудад нэг зэрэг ойртсон тухай японы эргийн харуул мэдээлэв. Эдгээр хөлөг онгоц Кубазима арлын ойролцоо харагдав.

Энэ нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Японд парламентын сонгууль явагдснаас хойшхи ийм анхны тохиолдол юм. Сенкаку арлуудын талаар БНХАУ-д найр тавихгүй гэж сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын удирлдагч, ирээдүйн ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдсэн билээ. Эдгээр арал Япон улсын хяналтад байна. Гэвч Хятад улс тэдгээрийг бүр 1371 онд нээсэн гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Гэсэн ч япон-хятадын дайнд ялагдснаас хойш 1895 онд байгуулсан Симоносекийн гэрээгээр эдгээр арал Японд шилжсэн билээ. Саяхан японы эрх баригчид таван арлын гурвыг эзнээс нь японы Курихарынхнаас худалдан авсан юм.