АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын талаархи Жексон-Вэникын засварын үйл ажиллагааг зогсоох тухай албан ёсоор зарлан мэдээлсэн захирамжад гарын үсэг зурав. «Орос улстай худалдааны хэвийн харилцаа тогтоох нь Дэлхийн худалдааны байгууллагаас олгох давуу талыг ашиглах боломжтой болгоно» гэж Цагаан ордноос тараасан баримт бичигт өгүүлжээ.

Үүний хамт 12-р сарын 14-нд Обама Жексон-Вэникын засвартай холбон «Магнитскийн хууль» гэгчэд гарын үсэг зурсныг «Интерфакс» агентлаг дурдав. Энэ хууль ёсоор Орос улсад хүний эрхийг зөрчсэн хэмээн Вашингтоны үзсэн оросын түшмэдийн талаар виз, санхүүгийн хязгаарлалт тогтоох юм. «Магнитскийн хууль» гэгч нь АНУ ОХУ-ын хоорондын харилцааг бусниулж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэвлэлийн бага хурал дээр хэллээ.