Хятадад «мэн» (мөрөөдөл) тэмдэг шувтарч байгаа энэ оны дүрс үсэг болжээ. БНХАУ-ын Улсын мониторинг хийх, хэл судлах төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ба интернет-мэдээлэлд 12 сарын турш дүн шинжилгээ хийж түүнийг сонгож авсан байна.

«Мэн» дүрс үсэг сансар эзэмшихээс аваад үндэсний зохиолч Нобелийн шагналтан болох хүртэл хятадын хүсэл мөрөөдөлийг тусган харуулж байна гэж өнөөдөр «Жунго жибао» сонинд бичжээ. Хэвлэл мэдээллийн өөр хэрэслийн мэдээлэлд «олимпийн мөрөөдөл», бүр «өөрийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой болох мөрөөдлийг» дурдсан байна. Улс үндэстний ба хувь хүнийн дээрх хүсэл мөрөөдөл биелэгдснийг «Синьхуа» агентлаг заажээ.

Түүнчлэн Хятад улс ба хилийн чанадын «оны үг хэллэгийг» сонгож авсан байна. БНХАУ-ын хувьд «Дяоюйдао» тийм үг болжээ. Энэ нь БНХАУ, Япон улсын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг үүсгэсэн Зүүн Хятад тэнгисийн Сэнкаку арлуудын хятад нэр юм. Хилийн чанадын хувьд «сонгуулийн кампанит ажиллагаа» тийм хэллэг болов. Энэ онд АНУ, ОХУ, Франц, Өмнөд Солонгос ба бусад оронд ерөнхийлөгчийн сонгууль явагдсантай холбогдуулан ийм сонголт хийжээ.