«Дэлхий дахин сөнөнө» гэсэн таамаглал дэлхийн зарим улсын аялал жуулчлалын бизнест нааштай нөлөөлөв. Төв Америкийн майя ард түмний хуанлийн дагуу манай эрний өмнөх барагцаалбал 3 мянган жилийн тэртээ эхлэсэн урт үе хугацаа 2012 оны 12-р сарын 21-нд төгсөх юм. Хуанлийн хуудас мөн өдрөөр дууссан учир майя дэлхий дахин сөнөхийг тэгж таамагласан гэж үзсэн юм. Гэсэн ч майя дэлхий сөнөхийг огт таамаглаагүй гэж дийлэнх олонхи эрдэмтэн мэдэгдэв. Майягийн таамаглал гэгч Латин Америкийн орнууд юуны түрүүнд Мексикэд очих аялагчдын тоог эрс нэмэгдүүлэв. Аялал жуулчлалын яамны урьдчилсан судалгаагаар ойрын жилд тус улсад гадаадын 22 сая жуулчин аялах юм.

Өнөөдөр 12-р сарын 21-нд Гватемалд майя хуанлийн нэгэн үе эцэслэж, шинэ эрин эхлэх баярыг тэмдэглэхээр 200 мянга орчим жуулчин ирнэ гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Баярын арга хэмжээ майя соёл иргэншилд хамаатай археологийн 13 бүст явагдана. Майя ард түмний таамаглал бүтнэ гэж үзсэн зарим христийн шашинтан өөрсдийгөө Түркийн баруун хэсэгт Ширинж жижиг тосгонд очиж аврах бодолтой байна. Ширинж тосгон онцгой нааштай уур амьсгалтай. Дарь эх эндээс холгүй заларан халисан гэж христийн шашинтнууд үздэг. Италийн Апулия мужийн жижигхэн газар нутаг майя омгийн таамаглалд хамрагдахгүй гэж индуизмыг тахин шүтэгчид үзэж байна. Махаватар Бабажи индуист гэгээний сургаалыг даган мөрдөгчид эртний омгийн таамаглалыг тэгж тайлбарлсан байна. Энэ газрын аврах хүч нөлөө бас дэлхийн аялагчдын анхаарлыг татав.