Оросын сибирийн бүс нутгуудын эрх баригчид хахир хүйтэн, цас их орсноос болж сөнөх даваанд хүрсэн ан амьтанд туслах хүсэлт анчдад тавьжээ. Цас, хүйтнээс болж тэжээл хомсдсон явдал бор гөрөөс, зэрлэг гахай, хандгайн биеийг сулруулав. Сибирийн өвлийн ийм хахир ширүүн нөхцөл ан амьтныг сөнөхөд хүргэж байна. Их цастай хүйтэн өвөл бөр гөрөөсийн 80, зэрлэг гахайн 90 хувь нь сөнөж байгааг шинжээчид тэмдэглэв. Сибирийн бүс нутгийн засаг захиргаа ангийн аж ахуйд хандан ан амьтныг тэжээж, өвс ургамлыг ил болгохын тулд цас газрын хөрснөөс арилгаж цэвэрлэхийг уриалжээ.