Оросын Улсын дум эмэгтэйчүүд сайн дураараа цэргийн алба хаах тухай хуулийг бэлтгэж байна. Хуулийг зохиогчид хүйсээс үл шалтгаалан бүгд цэргийн алба хааж байгаа Израиль улсын жишээг удирдлага болгож байна гэж өнөөдөр «Известия» сонинд бичжээ. Оросын эмэгтэйчүүд өөрcдий нь хүсэлтээр л цэргийн алба хаахыг онцлож байна. «Бусгүй өөрөө цэргийн алба хаах эсэх шийдвэр гаргана» гэж хуулийн төслийг санаачлагчийн нэг ТУХН-ийн асуудал эрхлэсэн хорооны дэд дарга Татьяна Москалькова тэмдэглэн хэллээ. 2012 оны байдлаар 50 мянга орчим эмэгтэй Орос улсын зэвсэгт хүчинд алба хааж байна.