Орос улс АНУ-ын дайсан биш. АНУ-ыг Орос усын дайсан хэмээн үзэхгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. «Бид бие биеийнхээ дайсан биш» гэж АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон тухайн үед хэлснийг тэрээр Москвад хэвлэлийн бага хурал дээр дурдав. «Би бас тэгж үзэж байна» гэж Путин хэллээ. Үүний хамт АНУ Европ дахь ПДХ систем нь оросын стратегийн хүчний эсрэг үл чиглэгдэх хууль ёсны баталгаа Орос улсад олгохоос татгалзаж байгааг тэрээр дурдав. Орос улсаас үүний хариуд ямар нэг арга хэмжээ авахыг Путин батлан илэрхийлэв. «Тэсвэр тэвчээртэй байж, найр тавих замыг эрэх хэрэгтэй» гэж Путин онцлов. «Миний бодоход энэ нь хөрөнгө оруулах уур амьсгалд зохисгүй нөлөөлж, эдийн засгийн хөгжлийг саатуулж байна.Ямар байсан ч бид ОХУ-ын ард түмний аюулгүй байдлыг хангах ёстой гэж Путины хэлснийг «Интерфакс» агентлаг иш татсан байна.