Пак Кын Хе эмэгтэй БНСолонгос Улсын ерөнхийлөгч болсон юм. Энэ нь феминизмын ялалт хэмээн олонхи тайлбарлагч үзэж байна. Ийм үнэлгээ зарим талаар зөв биш. Пак Кын Хейн амжилт гол төлөв гарал удамтай нь холбоотой.

Тэрээр 1961-1979 онд Солонгост нэлээд хатуу боловч амжилттай эрх барьж байсан генерал Пак Жон Хийн охин юм. Пак Кын Хейн амжилт Өмнөд Азийн байдлыг сануулав. Энд улс төрийн нөлөө бүхий бүлгийнхний эмэгтэйчүүд төрийн тэргүүн нэг бус удаа болсон юм. Тухайлбал Индира Ганди Энэтхэгт, Беназир Бхутто Пакистанд засгийн эрхэнд гарсан билээ.

Пак Кын Хейн ялалтад өөр ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

1-рт бүс нутгийн хүчин зүйл зохих үүрэг гүйцэтгэв. Хойд Чолла мужийн сонгогчдын 86, Кванжу хотын сонгогчдын 92 хувь нь сөрөг хүчний нэр дэвшэгч Мун Чэ Инийг дэмжсэн байна. Эдгээр хоёр район «дэвшилт хучин» гэгдсэн сөрөг хүчний гол түшиг тулгуур юм. Тус бүс нутгийн оршин суугчид тухайн үед Пак Кын Хейн эцгийг үзэн ядаж байсан.Харин Хойд Кёнсан муж ба Тэгу хотын сонгогчдын 80 хувь нь Пак Кын Хед санал өгчээ. Мөн муж хот хоёр Солонгосын консерватив «уламжлалын» хүчний түшиг тулгуур хэвээр байна.

Нас сүүдэр бас тодорхой үүрэг гүйцэтгэв. Солонгосын 30-40 настай сонгогчид Пак Кын Хег идэвхтэй эсэргүүцэв. Тэдний улс төрийн үзэл санаа 80-д ба 90-д оны эхээр төлөвшсөн. Тэр үед Пак Жон Хийн дэглэмийг талархах явдлыг оюутнууд зохисгүй зүйл хэмээн үзэж байсан билээ. Хижээл насны хүмүүс Пак Кын Хег дэмжсэн байна. Эдгээр сонгогч эцгий нь хүндлэж байгаа явдал нөлөөлсөн бололтой. Генерал Пак Жон Хи залуучуудын хувьд дарангуйлагч юм. Харин ахмад үеийнхний хувьд солонгосын эдийн засгийн гайхамшгийг санаачлагч болсон.

Харин эмэгтэй байгаа нь сонгуулийн үр дүнд их нөлөө үзүүлээгүй. Эмэгтэйчүүд Пак Кын Хег нэлээд дэмжсэн ч эрэгтэй эмэгтэй сонгогчдын тоо бараг ялгаагүй байна. 51,1 хувь эмэгтэй, 49,8 хувь эрэгтэй сонгогчид Пак Кын Хег дэмжсэн юм.

Гэвч бүс нутаг, нас сүүдэр, хүйсийн хүчин зүйл сонгуулийн үр дүнг шийдвэрлээгүй. Өөр хүчин зүйл шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэв.

Пак Кын Хе өөрий нь гол өрсөлдөгч Мун Чэ Инийн нэгэн адил нийгмийн хөтөлбөрийг өргөжүүлэх уриа лоозон дэвшүүлсэн билээ. Үнэн чанартаа өмнөд солоногосын барууныхан зүүний хүчний хөтөлбөрийг шүүрэн авсан гэж ярьцгааж байна. Гэвч солонгосын нийт олон нийгмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшөлцсэн юм.

Солонгосын дийлэнх олонхи оршин суугч чөлөөтэй зах зээл бүхий АНУ-ыг биш социал-ардчилсан бодлого явуулж байгаа Хойд Европын орнуудыг дээгүүр үзэж байна.Хоёр нэр дэвшэгч нийгмийн зардлыг эрс нэмэгдүүлэх тухай өгүүлжээ. Пак Кын Хе нэлээд бодит хөтөлбөрийг санал болгосон гэж олонхи сонгогч үзсэн юм.

Түүнээс гадна Пак Кын Хег тогтвортой, залгамжлах бодлогын батлан даагч хэмээн үзсэн юм. Өнөөгийн ерөнхийлөгч Ли Мён Бак улс орондоо нэр хүндтэй биш байна гэж олонтоо ярьж байна. Үнэндээ солонгосын бүх ерөнхийлөгч тийм хувь заяатай байдаг. Солонгосын сонгогчид Ли Мён Бакыг шүүжилж байсан ч радикал өөрчлөлт гаргахыг хүсэхгүй байгаа хийгээд түүний чиг бодлогод зохих засвар оруулж үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

 Гэрэл зураг