Орос улс Сирийн Асадын дэглэмийн хувь тавиланд бус, тус улсын цаашдын ирээдүйд түгшиж байна. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.“Бид Асадын дэглэмд санаа тавихгүй, гагцхүү Сирийн цаашдын хувь заяанд түгшиж байна” гэж тэр цохон тэмдэглэв.

Путины ярьснаар, Орос улсыг “Сири улсын цаашдын ирээдүй “түгшээж байна. “Бид сөрөг хүчнийхэн засгийн эрхийг гартаа аваад одоогийн эрх баригчид сөрөг хүчин болж, тэд хоорондоо тэмцэхийг бид хүсэхгүй” гээд Орос улс нь Сирийг зогсолтгүй үргэлжилж байгаа иргэний дайнаас ангижруулах тийм хувилбарын төлөө бид байх болно гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин цохон тэмдэглэв.

Сирийн ерөнхийлөгч Асадын хувь заяанаас Сирийн байдал нийт бүс нутагт нөлөөлөх нь илүүтэй Москваг түгшээж байна гэж Путин цохон тэмдэглэв. Тэрээр Ливийн зэвсэгт үйл явдалд АНУ-ын болон барууны бусад орнуудын дэглэм хутгалдан орсон нь тус улсыг унаган, эмх замбараагүй байдалд хүргэснийг сануулав. Энэ бүгд нь Бенгазийн эмгэнэлд хүргэсэн бөгөөд Ливид АНУ-ын ЭСЯ руу цэргүүд дайрах үед Элчин сайд амь үргэлсэн тухай сануулав. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Орос улс Сирид Ливийн байдал давтагдахыэ эсрэг байр суурьтай байна гэж онцлон тэмдэглэв.