Шаардлагатай бол Тува улсын нүүрсний орд гарууд руу явах Транссибирийн Кызыл-Курагиногийн төмөр замын төслийн дэмжлэгийг улс хангахад бэлэн байна гэж Владимир Путин өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.“Уг замыг хувийн компани барьж байгуулах ёстой байсан. Юуны түрүүнд энэ нь нүүрсний орд газрыг ашиглахтай холбоотой.Орд газар нь маш ирээдүйтэй, энэ нүүрсийг маш их хэмжээгээр дотоодод ашиглахын тулд болон экспортонд, тухайлбал, БНХАУ-д гаргана” гэж Путин нэмж хэллээ.

ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн яаманд тэмдэглэхдээ, “төмөр замыг барьж байгуулах ажил нь улсын баталгаагаар хувийн компаниудын хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөж байгаа аж”. 10-р сард болсон засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шуваловын хийлгэсэн хуралдаан дээр шинэ хөрөнгө оруулагчийн тухай асуудал яригдасан. Байгалийн нөөц ашиглагчийг сонгох асуудлыг 2013 оны 4-р сарын 15-нд төлөвлөж байна.