ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ эрх баригчид Орос улстай найрамдах гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа нь маш чухал гээд оновчтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр Москвад тэрээр том хэвлэлийн бага хурал дээрээ энэ тухай мэдэгджээ. Нутаг дэвсгэрийн асуудлаар японы удирдлагатай оновчтой яриа хэлэлцээ хийхэд Орос улс найдаж байна гэж ерөнхийлөгч тэмдэглэн хэлэв. Орос улстай нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэж, найрамдах гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэж 12-р сарын 17-нд Японы Либерал-ардчилсан намын тэргүүн, ирээдүйн ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдсэн билээ.

Путин Курилын арлуудын асуудлыг хөндөн ярихдаа нэгэн арлыг миний нэрээр нэрлэх шаардлагагүй гэж мэдэгдэв. Эдгээр арлын нэрийг сольвол Толстойн буюу Пушкиний нэрээр нэрлэх хэрэгтэй гэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна. Курилын нэгэн арлыг өөрий нь нэрээр нэрлэх саналд хэрхэн хандаж байна вэ гэсэн асуултад Путин ийнхүү хариулав. Сэтгүүлчийн хэлснээр «ерөнхийлөгчийн нэрээр нэрлэвэл эдгээр арал оросын нутаг дэвсгэр гэдэг нь бүгдэд ойлгомжтой болно».