Яриа хэлэлцээр  үр дүнд хүргэсэнгүй. Чухамдаа, хүлээгээд байх юм ч байсангүй. Хятад-америкийн худалдаа арилжааны хамтарсан комиссийн хуралдааны дүнг Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин ийн тайлбарлаж байна. Хятад болон АНУ ын хоорондын шийдвэрлэх асуудлууд хуучирсан бөгөөд дор бүрдээ нилээд гүнзгий үндэслэлтэйгээс тийм амархан шийдэгдэх боломжгүй юм гэж оросын шинжээч тэмдэглэв.

Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах болон хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх асуудлуудаар цаашид сэргийлэх алхамуудыг хийхээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ тухай БНХАУ-ын худалдааны сайд Чэнь Дэмин мэдэгдсэн. Тухайлбал, хятадын төрийн банкууд болон байгууллагуудын лицензийн программ хангамжийг ашиглахыг цэгцтэй болгохоор амласан ажээ.

АНУ-ын төлөөлөгчид өөрийн зүгээс Хятадын өндөр технологийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд туслахаа амласан. Түүнчлэн, америкийн эдийн засагт хятадын хөрөнгө оруулалтын хүрээг өргөжүүлэх юм. Харилцан амлалтуудыг Александр Ларин хятад-америкийн харилцааны сансрын дэвшил хөгжил хэмээн нэрлэв.

«Үнэхээр зарим нэг талаар сансрын дэвшил гарах нь гарсан. Хятадууд америкаас илүү амжилтанд хүрсэн гэж таамаглаж бас болно. Гэхдээ АНУ нь Хятадаас оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлыг цэгцтэй болгохыг шаардсан. Хятад үүний тулд бүх л арга хэмжээг авч бйагаа хэдий ч, энэхүү асуудал нь төвөгтэй хэвээр байна. АНУ-д хятадууд энэхүү асуудлыг шийдэхээ амласан хэдий ч, уг асуудал байрнаасаа хөдлөх нь юу л бол гэж айж байна» гэж Александр Ларин хэллээ.

Хуурамч дуураймал бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй хийх тэмцэл нь тус улсын асар том “хар захуудтай” салашгүй холбоотой. Түүнчлэн, эрх баригчдад аливаа үйлдвэр, санхүүгийн байгууллагын программ хангамжийг лицензийн юм уу, хулгайнх юм уу гэдгээс шалтгаалан хянахад бэрхшээлтэй байдаг.

Александр Ларин Вашингтоны өндөр технологийг Хятад руу экспортлоход тавьсан хязгаарлалтуудаа сулруулах боломжтой гэдэгт нилээд үл итгэсэн байдлаар хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

«Энэ нь хятадын хувьд чухал ач холбогдолтой юм. 1989 оны Тяньаньмэний талбай дээр болсон үйл явдлаас хойш америкчууд Хятадад цэргийн зориулалттай технологийг худалдахад хориг тавьсан юм. Тэд өөрийн европын түншүүдээ үүнтэй адил зүйлүүдийг хийлгэж чадсан.

Америкчууд үүнийг хийхдээ эсэргүүцэлийн тэмдэг болгоод зогсоогүй, Хятадын цэргийн хөгжлийг зогсоохын тулд хийсэн. Энэ нь хятадын хувьд маш мэдрэмжтэй цохилт болсон. Харин одоо америкчууд үүнийгээ сулруулахаар амласан. Гэсэн ч тэд хоригуудыг цуцлахтай холбогдуулан хятадуудад тухайн тохиолдол бүрд бага боломж олгож, хоригуудыг аль болохоор сунжруулахыг хүсч байх болно» гэж Александр Ларин хэллээ.

АНУ-д Хятадад цэргийн технологи экспортлож эхлэх хүсэлтэй холбоотой өөрийн цэргийн үйлдвэрийн лобби бий . Гэхдээ энэ асуудал тийм хурдан дэвшилд хүрэхгүй. АНУ-ын Хятадыг тогтоон барих гэсэн, ялангуяа, тэдний цэргийн чадавхийг хянах гэсэн бодлого нь хоёр талын харилцааг бүдгэрүүлж байна.