Орос улс Хятадын төрийн загварыг давтах гээгүй. Гэвч хөгжилд тогтонги байдал зайлшгүй чухал гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад жил дутмын том хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэв. Хятадын улс төр, нийгмийн байдал тогтонги байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулж байна гэж тэрээр дурдав. «Ойрын 5-10-15 жилд мөнгө хөрөнгө нь ямар нэг улс төрийн донсолгооны уршгаар үрэн таран болохгүй» гэдгийг хөрөнгө оруулагчид мэдэж байна гэж Путин хэллээ. «Тогтонги байдал бол зогсонги байдал биш. Тогтонги байдал л хөгжлийн зайлшгүй болзол болсон» гэж ерөнхийлөгч Владимир Путин ахин онцлов.