Орос улс дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ бүрэн эрхт гишүүн боллоо. Энэ үйл явдалд тус улс урт удаан жил, амаргүй явсан. Түншүүдтэй яриа хэлэлцээрүүд даруй 18 жил үргэлжилсэн. Орос улсын ДХБ-д элсэхдээ зөвшилцөж авсан нөхцөл боломжууд нь бусад орны үзэж байгаагаар, нилээд тааламжтай  болсон ажээ. Одоо тус улсын өмнө шинэ зорилт тавигдаж байна. Энэ бол тус байгуулла боломжуудыг олдохгүй ашиглахад суралцахад оршиж буй юм.

Орос улсын ДХБ-д элссэн явдал нь 10 жилийн өмнө БНХАУ тус байгууллагад элссэн тэр үеэс хойш дэлхийн худалдаанд гарсан хамгийн том үйл явдал юм. Үүнд Дэлхийн банк маш том боломжийг олж харсан: шинэ статус нь тус улсын үйлдвэрийг жилд 160 тэрбум доллароор нэмэгдүүлэх буюу ДНБ-нийг 3 % өсгөх хийгээд, цаашдын урт хугацааны зорилт улам бүр өсөх бололцоотой. “Лос Анжелес таймс” сонин шудрагаар ийн өгүүлжээ ” Энэхүү амжилт нь ерөнхийлөгч Владимир Путин олон улсын эдийн засгийн төслүүдэд том нөлөөтэй болно гэдгийг гэрчилж байна “.

Орос улс ДХБ-д нэгдэн орохын өмнөх яриа хэлэлцээрүүдийн тоо хэмжээгээр дээд амжилтыг тогтоосон юм. Үүнд нилээд хэдэн шалтгаан бий гэж бүс нутгийн банкнуудын холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков тэмдэглэхдээ

«Нэгдүгээрт, тэнд биднийг гишүүнээр элсүүлэхийг нэг их хүсэхгүй байсан. Хоёрдугаарт, бидний дотор ДХБ-д элсэх туйлын зорилт байсан. Эцэст нь, бид олон асуудлаар өөрийн ашиг сонирхолуудыг хамгаалсан байр суурин дээр хатуу, чанга зогссоор байсан» гэлээ.

Орос улсыг ДХБ-ын 156 дахь гишүүнээр элссэний дараа импортын зарим татвар буурсан. Энэ нь хэрэглэгчдийн хувьд үнэ буурахтай холбоотой шинэлэг зүйл юм.Гэхдээ оросын аж үйлдвэрийн хувьд нилээд аюултай зүйл. Зарим салбарууд нилээд хүнд байдалд ороод буй юм. ДХБ-ын хүрээнд эдийн засгийн үйл ажиллагааны эхний шатанд бизнэс явуулахад нилээд тусламж хэрэгтэй гэдгийг Оросын эрх баригчид маш сайн мэдэж байгаа.

Ийм хамгаалалтын эхний оролдлогуудыг хийхэд ЕХ маш эмзэглэн хүлээж авсан төдийгүй бүр ДХБ-д гомдол гаргаж байсан. Орос улсын амьд малыг экспортлохыг хориглох болон хорио цээрийн шалтгаанууд болоод устгалд орох автомашиныг татвараас чөлөөлсөн зэрэг асуудлуудад ЕХ сэтгэл дундуур байгаа. Орос улсын хувьд шинэлэг энэ зүйл нь бодит явдал юм. ДХБ -д хэн нэг нь хэн нэгэнд гомдоллож, яриа хэлэлцээрийн дүнд буулт хийдэг гэж эдийн засагч Евгений Бойко ярьж байна.

«Оросын хувьд одоо үүнтэй тэмцэх үү, аль эсвэл ажиллах уу гэдгийг шийдвэрлэх цаг нь ирээд байна. Үүнийг би удаан хугацааны практик гэж үзэхгүй. Ингэхдээ цаашид Москва болон Брюссель хийгээд хоёр талд нийцэх нийтлэг нөхцөлүүдийг эрэлхийлсэн, ямар нэгэн механизмыг эрэлхийлж болох байх гэж бодож байна» гэж Евгений Бойко хэллээ.

Энэ тухай Орос улсын шадар сайд Аркадий Дворкович ийм бодолтой байна. Тэрээр хэлэхдээ, “ ДХБ-ын бүх гишүүн орнууд байгууллагын журмыг зөрчиж ирсэн. Чухамдаа бүгд ирмэг дээр тулж ирээд байгаа зүйлүүдийг шил дараалан үйлддэг нь ердийн явдал”.Гэвч Орос улсад ДХБ-д элссэнтэй холбогдуулан хамгаалалт шаардлагагуй зарим салбарууд байдаг. Гэсэн хэдий ч тэдгээр нь одоо байгаа журмуудыг өөрийн сонирхолуудад нийцүүлэн өөрчлөх чадвартай юм.

Энэ нь юуны өмнө экспортын чиглэлтэй төмөрлөгийн, химийн аж үйлдвэрийн, эрчим хүчний салбаруудын үйлдвэрүүд. Шинжээчдийн үзэж байгаагаар, гадаадын зах зээлд гарах саад бэрхшээлүүдийг цуцалсаны дүнд, тэдний ашиг 2 тэрбум доллароос доошгүй байх юм. Ингээд 3-5 жил үргэлжилж болох шилжилтийн үед, Орос улс ДХБ-ын гишүүнчлэлийн сөрөг үр дагаваруудыг аль болохоор доод хэмжээнд хэрхэн хүргэх хийгээд тус байгууллагын боломжуудыг дээд зэргээр хэрхэн ашиглахав зэрэг асуудлууд нь бидний нэн тэргүүний зорилт болж байна.