Магнитскийн хууль бол Орос улсын талаархи найрсаг бус арга хэмжээ гэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Түүний хэлснээр оросын банкуудад данстай, улс орондоо ул хөдлөх хөрөнгөтэй байх ёстой оросын түшмэдэд биш, зөвлөлтийн эсрэг хуулийг Оросын эсрэг хуулиар сольсонд хэргийн учир оршино. Ерөнхийлөгч хүүхэд үрчлэх асуудлыг хөндөн ярихдаа Орос улсын дийлэнх олонхи иргэн хүүхэд улс орондоо үрчлэхийн төлөө байгааг дурдав. «Бид өөрөө энэ асуудал дээр ажиллах ёстой. Хүүхэд үрчлэх айл өрхүүдийг дэмжих хэрэгтэй» гэж Путин онцлов. Манай орны гол гол телевизийн суваг, радио станцаар Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа бага хурлыг нэвтрүүлж байна. Оросын ба гадаадын түүний дотор «Оросын дуу хоолой» радиогийн нийт 1200 гаруй сэтгүүлч ерөнхийлөгч Путинтай уулзаж байна.