Путин 2012 оны Орос улсын эдийн засгийн өсөлтөнд сэтгэл ханамжтай байна. Энэ тухай тэр өнөөдөр Москвад эхэлсэн жил тутмын хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, 2012 оны 1-10 сарын ДНБ-ний өсөлт 3,7 % өссөн гэв. Түүний ярьснаар, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал, ялимгүй бага /тэр үед 4,3 %/ юм. Гэвч энэ ялангуяа, евробүсийн уналт, АНУ ын эдийн засгийн уналт болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн уналттай харьцуулахад муугүй үзүүлэлт гэж ерөнхийлөгч хэллээ.

Орос улсын ерөнхийлөгч “их хэвлэлийн бага хурлыг” явуулж байна. Москвагийн олон улсын худалдааны төвд гадаад, дотоодын 1200 гаруй сэтгүүлчид хуран цугларчээ. Ерөнхийлөгчийн хариулах асуултуудын сэдвийн хүрээ хязгааргүй.