ХАБГБ-ын болон ШХАБ-ын Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй хийх тэмцэлд урьдын адил НАТО-той хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин төв азийн энэ улсын байдалд зориулагдсан АЗ-ийн хуралдаан дээр мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, олон улсын терроризмд санхүүгийн хүчтэй дэмжлэг үзүүлдэг мансууруулах бодисын хууль бус наймааг таслан зогсоох нь энэ үйл хэрэгт оруулах чухал хувь нэмэр юм. Дипломат цааш нь хэлэхдээ, “мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг устгах болон Афганистаны хар тамхины хууль бус эргэлтийг таслан зогсоох нь НҮБ-ын АЗ-ийн хоригуудын жагсаалтанд байдаг нь ” тухайн баримт бичгүүд хэр чухал болохыг гэрчилж байна”. Чуркины ярьснаар, 2003 онд эхэлсэн ХАБГБ -ын олон улсын “Канал” ажиллагааны дүнд нь сая гаруй тонн хар тамхи илрүүлсэн нь афганистаны мансууруулах бодисын эсрэг хийсэн тэмцэл нь  арга хэмжээнүүдийн хамгийн том болон үр ашигтай нь болсон юм.