Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон  Пан Кын Хед баяр хүргэв. Путин тэмдэглэхдээ, орос-солонгосын хоёр талын харилцаа амжилттай хөгжиж байгааг батлахын хамт Пан Кын Хетэй цаашид төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааг идэвхитэй нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Орос улсын төрийн тэргүүн Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгчид төрийн хариуцлагатай албадаа  амжилт гаргахыг хүсэхийн хамт гарч буй Шинэ оны мэнд хүргэв.Пак Кын Хэ өөрийн зүгээс тэмдэглэхдээ, үндэсний аюулгүй байдлыг хангах нь түүний үйл ажиллагааны эрхэм зорилт гэв. Тэрээр хэлэхдээ, саяхан БНАСАУ-ын пуужин хөөргөсөн явдал нь бүс нутгийн аюулгүй байдалд шийдвэрлэх асуудал болоод байна гээд энх тайвныг дэмжихийн тулд бүсийн улс гүрнүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Пан Кын Хе цааш нь хэлэхдээ, түүхийн баримтуудыг зөв зүйтэй хүлээж авахад тулгуурлан эвлэрэлийн гэрээ байгуулах оролдлого хийх болно гэлээ.Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү санаа нь 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг эзлэж байсан Япон улс руу чиглэгдэж байгаа аж .