Өнөөдөр Москвад Орос улсын ерөнхийлөгчийн жил бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал болно. Уг хуралд гадаад, дотоодын 1200 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцоно. Ерөнхийлөгч Владимир Путины хувьд энэ удаагийн сэтгүүлчидтнй хийж байгаа арга хэмжээ нь наймдахь нь юм. Хэвлэлийн бага хурлыг холбооны телевизийн сувгуудаар болон радиостанцуудаар шууд нэвтрүүлнэ. Хурал москвагийн цагаар өдрийн 12:00 эхлэнэ. Өнгөрсөн жилүүдэд Путин хэвлэлийн бага хурлаа тус улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн дүнгээс эхлэдэг байсан.Ингэхдээ уулзалтын сэдэвүүд ямар нэгэн хүрээнд хязгаарлагддаггүй бөгөөд нийтлэг чөлөөтэй шинжтэй байсан. Ерөнхийлөгч Орос улсын дотоод болон гадаад бодлогуудтай холбоотой бүхий л асуултанд хариулж байсан.