12-р сарын 19-нд Москвад Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын /ХАБГБ/ гишүүн орнуудын тэргүүн нар хил дамнасан дуудлагуудтай тэмцэх нийтлэг чадавхыг бэхжүүлэх асуудлаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн чуулганы ажилд ОХУ, Армени, Белорус, Казахстан, Киргиз болон Тажикистаны ерөнхийлөгч нар оролцов. Талууд тус байгууллагын цэргийн бүрдүүлэгчийн цаашдын хөгжил болон онцгой байдлын үеийн болоод Афганистаны байдлын асуудлуудыг хэлэлцэв. Түүнчлэн, Узбекистаны хүсэлтийн дагуу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас түр түдгэлзэхийг зөвшөөрөв.Хамтын аюулгүй байдлын тухай гэрээнд ЗХУ дэлхийн газрын зурагнаас алга болсны дараа хорин жилийн өмнө гарын үсэг зурсан юм. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ, 20 жилийн өмнө энэхүү олон улсын нэр хүндтэй байгууллага нь гол тоглогч болсон гэвж тэмдэглэв.“Энэ хугацаанд ХАБГБ нь евразийн орон зайд аюугүй байдал хангах чухал гол үүрэгтэй болж хувирсан . Тус байгууллага нь орчин үеийн сөргөлдөөн болон заналхийллүүдийг шийдвэрлэх асуудлууд дээр туйлын хамтч байр суурийг илэрхийлэхийн хамт, дэлхий дахинд болж байгаа үйл явдлуудад нягт харилцан уялдаатай байр сууринаас хандаж, олон улсын хэвийн хэмжээ болоод бусад улс орнуудын дотоод хэрэгт үл оролцоно.Тус байгууллагын хувьсал бол байгууллагын шууд хариуцлагын бүс дэхь тогтвортой байдал, болон аюулгүй байдал төдийгүй, тэдгээрийн гадаад хилийн периметр гэдгийг хүлээн зөвшөөрөв. Ингэхдээ бүр 2014 онд Афганистанаас олон улсын цэргийг гаргасны дараа үеийг цохон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Владимир Путин хэлэхдээ, удахгүй тэнд сонгууль явагдана, тэгэхээр тэнд тогтворгтой байдал нэмэгдэнэ гэдэг юу л бол. Түүний үзэж байгаагаар,Афганистантай зэргэлдээ орнуудын аюулыг доод хэмжээнд бууруулахын тулд холбогдох баримт бичгүүдийг боловсруулах нь чухал.Түүнчлэн, ХАБГБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар дэлхий дахинд энх тайвныг дэмжих асуудлын ажиллагаануудад НҮБ-тай илүү идэвхитэй хамтран ажиллах болон онцгой байдлын үед шуурхай тусламжийн системүүдийг байгуулах шаардлагатай шаардлагууд урган гарч байгааг цохон тэмдэглэж байв.Ерөнхийлөгчид бүлгийн аль нэг орон хууль эрхийн баталгаа үгүй ПДХ системийг өөр бусад орны эсрэг ашиглахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Тэд цаашид үй олноор нь устгах зэвсгийг дэлгэрүүлэхгүй байхыг уриалав.Уулзалтын дүнд нилээд хэдэн чухал баримт бичгүүдийг батласан тухайлбал, ХАБГБ-ын цэргийн бүрдүүлэгчийн үйл ажиллаагаг эрчимжүүлэх тухай баримт бичиг. 2013 онд тус байгууллагын удирдлага Казахстанаас Киргизид шилжинэ.