Хятад улс гадаад зах зээлүүд дээр түрэмгийллээ нэмэгдүүлж байна. 2012 оны 1-2-р саруудад хятадын санхүүгийн бус салбарын эдийн засгийн шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 62,5 тэрбум долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, 25 хувиар өссөн . Үүнтэй зэрэгцэн Хятадын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт буурах хандлага эрчимжиж байна. Энэ оны эхний 11 сард бууралт нь 3,6 хувьтай байв. Энэ нь 100 гаруй тэрбум долл. юм.

Эдгээр тоонуудыг Алс-Дорндын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяков ийн тайлбарлахдаа, Хятад улс нь бүр Зян Зэминий үед гадаад зах зээлүүд дээр түрэмгийллээ явуулж байсныг сануулав. “Дэлхийн үйлдвэрт” нөөц болон борлуулах зах зээл шаардагдаж байсан . Ху Зиньтаогийн үед Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалтын “том үсрэлт” хийсэн. Ингээд Хятадын өөрийн гадаад улсуудад оруулсан хөрөнгө оруулалт эрс өссөн нь шинэ хандлагыг гэрчилж байна. Си Зиньпины үед Хятад улсын орж, гарч байгаа санхүүгийн урсгалуудыг шинэ түвшинд гаргах тавих зорилтыг тавьсан игэж шинжээч үзэж байна: « Хятад нь гадаадын хөрөнгө оруулагчдыг зүгээр нэг алсын хараатай үнэлж байгаа юм огт биш. Тэд үзэхдээ, гадаадад чиглүүлж байгаа хэмжээ нь тун удахгуй гаднаас оруулж байгаа нийт хэмжээг гүйцэх болно гэж байна. Одоогийн байдлаар ойролцоогор гуравны нэгээр хоцорч явна. Энэхүү хоцрогдолын хэмжээ тэгшрэх байх гэсэн ойголт бий. Гадаадад хөрөнгө оруулах нь Хятадын эдийн засгийн гадаад бодлогын гол хэрэгсэл юм» гэж хэллээ.

Владимир Портяковын ярьж байгаагаар, Хятадын гадаад хөрөнгө орууллатын бүтэц бусад орнуудынхаас дэндүү ялгаатай ажээ: «Юуны өмнө уул уурхайн салбарын хөрөнгө жинтэй оруулалт юм. Түрээсэнд маш их хөрөнгө зарж байна, нилээд хэдэн тохиолдолд хөдөө аж ахуйн зориулалттаар худалдан авахад. Гэхдээ нэ бүгдийг ил ярьдаггүй. Боловсруулалтанд болон өргөн хээрглээний худалдаанд хөрөнгө оруулж байна. Гэхдээ урьталаар түүхий эд болон өндөр технологиуд тавигдсан хэвээр байна. Энд бас нилээд хүндрэлүүд байгаа л даа. Хятадуудад хязгаарлалт тавьж байна, нилээд хэдэн удаагийн томоохон арилжаанд АНУ –ын талаас дарамт шахалт ирсэн, хятадын түрэмгийлэл өсч байгаа гэх болгоомжлол бий болоод байна. Хэрвээ эдгээр хязгаарлалтууд байхгуй байсан бол, хятадын хөрөнгө оруулалт илүүтэй өсөх байсан» гэллээ.

Үүнтэй зэрэгцэн Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах хандлагатай тулгарч байна. Эдгээр үзүүлэлтүүд нь 11-р сарын байдлаар өнгөрсөн оныхоос 5,4 хувиар доогуур байв. Ингэхдээ 2012 оны 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтын ихэнхи хэсэг дахин хөрөнгө оруулалт юм. Гадаадынхан Хятад улсад олсон хөрөнгийнхөө талыг хөрөнгө оруулж байна. Хөрөнгийн захын зарим нэгэн мөнгөний урсгал ч төлөвлөгдөөд байна.