Өнөөдөр БНСолонгос Улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Консерватив буюу ардчилсан хучний төлөөлөгч сонгуульд ялснаас ул шалтгаалан шинэ төрийн тэргуун урьдын ерөнхийлөгчийн алдааг засаж, гадаад улс төрийн шинэ чиг бодлогыг боловсруулахын тулд дмпломат гайхамшигт уран чадвартай байх ёстой.

Солонгосын хойг саяхан болтол ернедийн ба Ази дахь коммунизмын сөргөлдөөний тушиц газар байсан. БНСолонгос Улс япончуудаас чөлөөлөгдэж, америкийн хяналтад шилжсэн нутаг дэвсгэрт байгуулагдсан учир Вашингтоны цэрэг-улс төрийн холбоотон болсон юм. Энэ нь Сеул хэдэн арван жилийн турш Умард Солонгос, БНХАУ, ЗСБНХУ-ыг дайсан хэмээн үзэж ирсэн гэсэн уг. Гэвч БНХАУ-д дараа нь ЗСБНХУ-д эхлэсэн шинэтгэл урьдын дайснуудтайгаа дипломат харилцаа тогтоож, эдийн засгийн харилцан ашигтай харилцааг хөгжүүлж эхлэх боломж Өмнөд Солонгост олгов. 1997 онд БНСолонгос Улсад засгийн эрхэнд гарсан ардчилсан хүчний төлөөлөгч Ким Дэ Жун Пхеньянтэй харилцааг зөөлрүүлж, хоёр Солонгос улс эвлэрэх замыг нээж өгсөн билээ.

Зуун Азид сөргөлдөх хүүчин будуувч улирч өнгөрсөн мэт санагдана. Гэвч АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн АНУ, ЗСБНХУ-ын өрсөлдөөнийг солив. Энэ нь Вашингтоны холбоотон Емнед Солонгос, Япон улсын хувьд хүнд түвэгтэй асуудал болж байна. Өрнүүн хөгжиж байгаа Хятад улсын эсрэг чиглэгдэх цэрэг-улс төрийн эвслийг АНУ-тай бэхжуулэх бодолтой байна гэж саяхан Японы парламентын сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэ мэдэгдлээ. Бээжингээс Дяоюйдао арлуудыг буцааж авахыг улам хатуу шаардаж байгаа нөхцөлд эдгээр арал Бээжинтэй эдийн засгийн хэлхээ холбоог зогсоосноор алдаж мэдэх хөрөнгөөс илүү чухал хэмээн Япон улс үзсэн шиг байна. Харин АНУ-тай эвслээ бэхжуулэхээс өөр зам алга хэмээн Токио үзэж байгаа бололтой.

Харин БНСолонгос Улс ийн нөхцөлд сонголт хийх ёстой. Тус улс АНУ, Япон улсын холбоотны хүвьд Хятадын эсрэг лагерьт аяндаа шилжих юм. Гэвч ийн төлөв ноцтой хор уршигтай болно. БНХАУ, Өмнөд Солонгосын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй Бээжингээс Пхеньянд нөлөө үзүүлж байгаа нь нэн чухал юм. Хэр нөлөөлж байгаа асуудлаар маргаан үүссэн . Бээжингээс Пхеньянд тийм их нөлөө үзүүлэхгүй байна. Умард Солонгосын удирдагчид гаднын нөлөөнд өрдөө автахгуй гэж олонхи шинжээч үзэж байна. Тухайлбал БНАСАУ-д хатуу шахалт үзүүлэх гэсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бакын оролдлого ур дунд хүрсэнгүй. Ийн замаар Пхеньянийг дуулгавартай болгож чадаагуй. Тэр ч байтугай Пхеньян пуужингийн хөтөлбөрөө эрчимжүүлсэн хийгээд Солонгосын хойгийн байдал эрс хурцдав. Одоо БНСолонгос Улсын шинэ ямар ч еренхийлегч урьдын терийн тэргууний алдааг засахаар БНАСАУ-тай харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн хүчин чармайлт арга буюу гаргах юм.

Гэвч АНУ, БНХАУ-ын хоорондын өрсөлдөөн хурцдсан явдал энэ зорилтыг нэлээд хүндрүүлж байна. АНУ-аас БНХАУ-ыг тогтоон барих, БНАСАУ-ыг ганцаардцуулах бодлого явуулж байна. Вашингтон биеэ даан арга хэмжээ авах боломж Сеулд олгохгуй бололтой. Улс төрийн ямар ч хүчнийг төлөөлсен Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч АНУ, БНХАУ-ын ашиг сонирхолыг харгалзахын хамт өөрийн ашиг сонирхолыг хамгаалахын тулд нарийн ажиллагаа явуулах дипломат дээд зэргийн чадвартай байх ёстой.