Саяхан оросын дараа нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд “Оросын иргэдэд Монгол улсын виза шаардагдахгуй” агуулга бүхий нийтлэлүүд гарсан. Энэ нь орос, монголын иргэдийг төрөгдөлд оруулаад байна. Визийг хэн ч цуцлаагүй, одоогоор цуцлахыг ч санаархаагүй байгаа аж.

Гэлээ ч гэсэн визгүй зорчих тухай цуу яриа нь ор хоосноос гараагүй нь лавтай. Орос улсын ГХЯ -ны сайд Сергей Лавров МУ- ын ГХЯ- ны тэргүүн Лувсанвандангийн Болдтой уулзахдаа,      “Монгол улстай бид харилцан визгүй журамтай байсан. Шинэ Орос улс бий болоход визгүй журам хэвээр үлдэсэн. 1995 оноос монгол нөхдүүд маань бидэнд үл ойлгогдох шалтгаанаар визтэй болгох саналыг тавьсан. Бид зөвшөөрсөн. Харин одоо монголын тал Орос улстай визгүй журмыг сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Бид үүнийг баяртайгааар хүлээж авсан. Энэ асуудал дээр бид ажиллахаар тохиролцсон байгаа ” гэсэн.

Ингээд Орос улс Монгол улстай визгүй журамд шилжин орохоор бэлтгэж байна. Гэтэл үүний тулд нилээд хэдэн баримт бичгүүдийг байгуулах ёстой юм. Юуны өмнө энэ нь,реадмиссийн асуудал юм. Энэ нь визний хугацаагаа зөрчиж, хууль бусаар үлдэсэн иргэдээ улс орнууд буцаан татаж авах ёстой тухай асуудал. Орос улсын Монгол дахь Элчин сайд Виктор Самойленко “Оросын дуу хоолой” раидиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, ОХУ- ын ГХЯ асуудлыг энэхүү баримт бичгээр шуурхайлан шийдвэрлэхийн тулд монголын талд нэг бус удаа нот бичиг явуулж байсан: «Реадмиссийн тухай гэрээнд гарын үсэг зурах нь орчин үеийн олон улсын харилцааны ажлын нэг хэлбэр. Энэхүү асуудлыг бид Европын холбооны орнууд болон бусад орнуудтай хэлэлцэж байна. НҮБ ын хүрээнд реадмиссийн тухай конвенц бий. Энэ бүгд нь орчин үеийн парктик ажиллагаанд хэвийн зүйл юм . Бид энэхүү практикийн эсрэг явах аргагуй юм» гэж хэллээ.

Гэвч харилцан визгүй журамд шилжихэд Монгол улсад бусад улс орнуудад байгаа өөрийн иргэдийг буцаан татаж авах тухай оросын талын энэхүү байр суурь таалдагдахгуй байна. Энэ нь ЕХ болон Өмнөд Солонгост хууль бусаар байгаа хэдэн мянган монголын иргэд Монгол улсад багагуй асуудал тарьдагтай холбоотой байж болох юм. Орс улстай реадмиссийн асуудлаар гэрээ байгуулах нь Монгол улсад гуравдагч орнуудтай харилцахад тустай байх юм.

Тэгсэн хэдий ч, Улаанбаатар хотод 2011 оны намар болсон уулзалт энэ асуудлыг урагштай болгож чадсан. Гэвч 2012 оны 6-р сард явагдсан парламентын сонгуулийн дүнд наймдугаар сард байгуулагдсан шинэ засгийн газар нь реадмиссийн тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурж эхлэхээс татгалзсан юм. Учир иймээс “Орос, монголын иргэд харилцан визгүй зорчих тухай “ асуудлыг ярихад хараахан эрт байна.