Гариг дэлхийд хөдөө аж ахуйд тохиромжтой газар талбай жилээс жилд багасаж байна. Эрдэмтдийн тооцоолсноор 20 гаруй га бүхий газар талбай хоосон цөл болон хувирч байна. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Ерөнхий ба туршилтын биологийн хүрээлэн болон Хятадын хөдөө аж ахуйн академийн тал нутгийг судлах хүрээлэнгийн мэргэжилтнууд газар талбайг сэргээх асуудлыг шийдвэрлэх бодолтой байна. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот дахь хамтрасан лаборатори талын билчээрийн экологийг сайжруулах, тэжээлийн өгөөжийг сайжруулах асуудлыг судлана. Оросын талаас ШУА-ийн Сибирийн салбарын Ерөнхий ба туршилтын биологийн хүрээлэнгийн захирал Леонид Убугунов зохих хэлэлцээрт гарын үсэг зүржээ. Энэ эрдэм шинжилгээний төв Буриадын нийслэл Улаан Удэд ажиллаж байна: «Экологийн өвс ногооны систем экологи, аж ахуйн талаар үнэ цэнэтэй. Гэвч Төв, Зуун Азийн олон бус нутгийн талын экологийн систем сул дорой байна. Билчээрийн ачаалал бараг хаа сайгуй хэтрэсэн явдал өвс ургамалд зохисгуй нөлөөлөв.Одоохондоо оросын Өвөр Байгал, хятадын Өвөр Монголын экологийн өвс ургамалын систем онгон байдлаараа хадгалагджээ. Гэвч эдгээр системд анхаарал халамж шаардагдаж байна. Энэ зорилтыг бид хятадын эрдэмтэдтэй хамтран биелүүлэхээр шийдвэрлсэн» гэж эрдэмтэн Леонид Убугунов хэллээ.

Тал нутаг өөрийгөө өөрөө зохицуулах жамаар оршиж, хомсдоод сэргэж байна.Эдгээр үе давтагдаж байна. Байгалийн тогтонги их нөөц талын экологийн системийн үндэс болсон. Хамгийн гол нь хүн түүнийг хэт хэрэглэхээс сэрэмжлэх ёстой гэж Леонид Убугунов онцлоод: «Бид хятадын эрдэмтэдтэй хамтран газрын хөрсний хомсдолтой тэмцэх арга барилыг боловсруулж, билчээрийн ачааллыг багасгах технологийг зохиох юм. Өргөн цар хүрээтэй төлөвлөгөөгөө биелүүлэх бодит боломж бий. БНБуриад Улсын ба хятадын Өвөр Монголын цаг уурын нөхцөл адил төстэй байна. Иймээс бид Орос улсад ч БНХАУ-д ч ажиллана» гэв. Хэтдээ Монгол улсын мэргэжилтнүүд ч хамтарсан лаборато- рийн ажилд нэгдэж мэднэ гэж Леонид Убугунов үзэж байна.