Саяхан 500 гаруй мэргэжилтэн Оросын бараг бүх өнцөг булангаас Москвад хүрэлцэн ирж, эндоскопийн асуудлаархи их хуралд оролцов. Их хурлаар эсэлгүй оёдол сорвигүй мэс засал хийх арга барилыг хэлэлцэв. Эмч нар эл асуудлыг хэлэлцэхээс гадна Орост анх удаа хийсэн улаан хоолойн ажиллагааг сэргээх мэс заслыг телевизээр шууд харав. Мэс засал эндоскопын тусламжтайгаар хийсэн учир өвчтөний бие шарх сорвигүй байх болно.

Ялангуяа хижээл насны хүмүүсийн зальгах ба улаан хоолойн ажиллагаанд түвэг бэрхшээл тулгардаг. Урьд нэлээд удаан мэс засал хийлгээд эдгэрч байсан. Энэ нь эрсдэлтэй байсан ч эдгэрэх цорын ганц боломж болсон билээ. Одоо дөнгөж 40 минут үргэлжлэх мэс засал оёдол, сорви үлдээхгүй байна. Их хуралд оролцогчид мэс заслыг шууд нэвтрүүлэх үеэр үүнд үнэмшив.

Оросын олон эмнэлгийн эмч нар эндоскопийн хүрээнд ШУ-ны жинхэнэ нээлт хийж байна. Жишээ нь Ярославын эмч нар шинэ бүтээлээ нийслэлд их хурал дээр сонирхуулав. Тэд өрийн эндоскопоор ходоодны шарх эмчилж байна. Хоосон зай эсэнд нааштай нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулж, дархлалыг бэхжүүлж байгаагийн ачаар ходоодны шарх битүүрч байна.

Манай орны янз бүрийн өнцөг булангийн мэргэжилтнүүд москвагийн их хуралд оролцов. Эндоскоп хэрэглэх эмч ховор байгаа хамгийн алслагдсан нутгаас ч иржээ. Александр районы жижиг төвд ажиллаж, олон хүнийг эмчлэж байна. Тэр шинэ эндоскоп хэрэглэж ходоодны шарх анагааж байна. Энэ нь 200 мянган өвчтөнийг уйлчлэх 6 эмнэлгийн ганц багаж билээ. Ганц нэг эндоскоп бүгдэд түргэн туслаж чадахгүй боловч олон арван хүний амь насыг аврахад туслаж байна.

Орчин цагийн эндоскопоор мэс засал хийхээс гадна оросын эмнэлгүүдэд өөр шинэ шинэ бүтээл бий болсон юм. Жишээ нь эндомобиль хэмээх тусгай машины дотор өвчтөнд яаралтай тусламж үзүүлдэг.Дотор эрхтнийг харах тоног төхөөрөмжөөр машиныг тоногложээ. Екатеринбургийн эмч нар ийн машиныг бусдаас түрүүн хэрэглэв. Уушигны хэвийн ажиллагааг 8-10 цагийн турш хангах хүчил төрөгчийн нөөц туунд байгаа. Барагцаалбал нэг жилийн дараа эндомобилийг бөөн үйлдвэрлэж эхлэнэ.

Эмч нар Москвад их хурлын хүрээнд Түргэн тусламжийн хүрээлэнгийн хамгийн том эндоскопийн тасгийн сууринд цоо шинэ тоног төхөөрөмжтэй танилцав. Энд лекц уншиж, мастер-классыг зохион явуулав. Мэдлэг эзэмшсэн эмч нар олон зуун мянган өвчтөний амь насыг аврах боломжтой болсон юм.