Оросын Шинэ жилийн баярын гол сүлд модыг урьд шөнө Москвагийн Кремльд хүргэжээ. Түүнийг мод тээвэрлэгч Спасские хаалгаар оруулав. 30 метр өндөр гачуур ойн аж ахуйд 110 жил ургажээ. Кремлийн шинжээчид энэ гачуурыг Москва орчмын янз бурийн районд ургаж байгаа маш олон гачуураас сонгон авсан юм. 12-р сарын 17-нд түүнийг огтлож, баглаж, өчигдөр нийслэл руу явуулсан . Янз янзын 3600 бөмбөлөг, 1,5 км урт хэлхээ чимэгээр сулд модыг чимэх юм. Дээд тал нь алтлаг цагаан, дүнд нь алтлаг хөх, доод талы нь алтлаг улаан тоглоомоор чимэглэнэ. Энэ нь Орос улсын далбааны ийн гурван өнгийг тусгаж байна.. Христосын мэндэлсний баярын 1,5 метр таван хошууг гачуурын үзүүрт зуух юм.