Өнөөдөр Хятад улсаас түркйин хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын талаас мэдээлснээр GK-2 хиймэл дагуул бүхий Long March 2D зөөгч пуужинг өчигдөр москвагийн цагаар 20 цаг 13 минутад БНХАУ-ын баруун-хойд хэсэгт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас хөөргөжээ. Түркийн сансрын аппаратыг амжилттай хөөргөсөн явдал арилжааны хөөргөлтийн салбарт Хятад улсын боломж өргөжиж байгааг илтгэн харуулсан гэж Улсын батлан хамгаалах ШУ, технологи, аж үйлдвэрийн захиргаанаас мэдээлжээ. Түркийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн аппаратыг экологи хамгаалах, геологийн хайгуул хийх болон хот байгуулалт, гай гамшгийн мониторин ба түүний хор уршгийг арилгах асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэнэ. 2011 оны 5-р сард Түрк, Хятад хоёр улс хиймэл дагуул хөөргөх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 2012 онд БНХАУ-аас 19 хөөргөлт хийж, 28 сансрын аппаратыг тойрог замд гаргажээ. Албан ёсны төлөвлөгөөний дагуу 2013 онд тус улсаас хориод хиймэл дагуулыг тойрог замд гаргах юм.