Орос улсын хүчний тусгай газрууд оросын иргэдийг Сири улсаас нүүлгэх төлөвлөгөөг бэлтгэв. Эдгээр тусгай газар оросын 30 мянга орчим иргэнийг аюултай бус нутгаас нисэх, хөлөг онгоцуудаар тээвэрлэнэ. Эдгээр нь оросын албан байгууллагуудын ажилтнууд болон Сири улсад хүвийн гэрээгээр ажиллаж байсан хүмүүс түүнчлэн хүвийн журмаар аялаж буюу энд гэрлэсэн иргэд юм. Өнөөгийн байдлаар 1000 гаруй хүн эндээс явах бодолтой байна. ОХУ-аас Дамаскад суугаа элчин сайдын яамнаас оросын энд барьцаалагдсан иргэдийг суллах зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Виктор Горелов, Орос, Сири хоёр улсын харьяатан Абдель Саттар Хассу, италийн иргэн Марио Беллуомо нарыг 12-р сарын 17-нд аж үйлдвэрийн Хомса буст барьцаалжээ. Тэд энд гэрээгээр ажиллаж байсан. Зарим мэдээнээс харахад барьцаалсан эигээдүүд мөнгө төлвөл суллах болзол тавьжээ. Гэвч ОХУ-ын ЭСЯ үүнийг батлаагуй байна.