Өчигдөр Калифорни муж улсын Сан-Хосейн шүүх Apple компанийн патентийг(зевшеерлийн бичиг) зөрчиж байгаа өмнөд солонгосын Samsung Electronics компанийн 26 төрлийн төхөөргийг АНУ-ын нутаг дэвсгэрт худалдахыг хориглох тухай Apple компанийн өргөдөлийг ёсоор болгоогүй. Чухам Apple компаниос хулгайлж авсан технологи Samsung-ийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхэд нөлөөлснийг Apple нотлож чадсангүй гэж шүүгч Люси Кох мэдэгджээ. Түүний хэслнээр Samsung-ийн гар утас өргөн олон үйлдэлтэй хийгээд ялимгүй хэсэг нь Apple компанийн патентийн ажиллагаанд хамрагдаж байна гэж Bloomberg агентлаг мэдээллээ.