Ойрын арван жилд нүүрс нефтиэс тэргүүлж, энергийн эх сурвалжийн дотор тэргүүний байр эзлэнэ гэж Олон улсын энергийн агентлаг таамаглав. Агентлагийн тооцоолсноор бур 2017 онд нүүрсний хэрэглээ нефтийнхтэй тэнцэнэ. 2022 он гэхэд нүүрс дэлхий дахинд энергийн гол эх сурвалж болно.Энэ нь хөгжиж байгаа зах зээлүүдэд хямд цахилгаан эрчим хүчний эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотой гэж Олон улсын энергийн агентлагийн тэргүүн Мария ван дер Ховен тэмдэглэв. Тэрээр ийн хосгуй байдлыг «нуурс бол Хятад улс юм.Хятад улс бол нүүрс юм» гэсэн томьёоллоор тайлбарлаж байна. Жишээ нь өнгөрсөн онд дэлхийд хэрэглэсэн нүүрсний 46,2 хувь БНХАУ-д ногдов. Үүний хамт нүүрсний эрэлт Европыг оролцуулан бараг хаа сайгуй нэмэгдэнэ гэж Олон улсын энергийн агентлаг анхааруулав. Зөвхөн АНУ занарын хийг эзэмшиж, нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэхгүй. Судлагчид сөрөг талд анхаарлыг бас хандуулав. Нүүрс хямд боловч хүлэмжийн хий үүсгэж, агаар мандлыг их бохирдуулж байна.