Персийн булангийн бус нутгийн аюулгуй байдлыг хангах хүчин чармайлт хамтын мөрийн хөтөлбөрт тулгуурлах ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Доронодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богданов Ираны ГХ-ийн дэд сайд Амир Абдоллахианыг Москвад ухлээн авч уулзах үеэрээ мэдэгдэв. Талууд Сири улсын байдлаар санал солилцоод 6-р сарын 30-ны Женевийн албан мэдээг үндсэлэн улс төрийн замаар тус орны байдлыг зохицуулах нь зайлшгуй чухлыг онцлов. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, сирийн иргэд л улс төрийн өргөн яриа хэлцээ хийх замаар улс орныхоо асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж албан мэдээнд заажээ. Хоёр тусгаар улс энх тайвнаар зэрэгцэн орших нөхцлийг бүрдүүлэх зорилгоор палестин-израилийн хэлэлцээг сэргээх нь чухал гэж Богданов тэмдэглэн хэлжээ.