Өнөөдөр Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль эхлэв. Сонгуулийн хэсгүүд орон нутгийн цагаар 6 цагт нээгдэв. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг дийлэнх олонхи саналаар таван жилээр сонгодог. Долоон нэр дэвшигч ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Гэвч таван нь нийтдээ 5 хувь санал авч чадахгуй гэж шинжээчид үзэж байна. «Шинэ хилийн намын» төлөөлөгч 60 настай Пак Кын Хе болон Нэгдсэн ардчилсан намаас нэр дэвшсэн 59 настай Мун Жэ Ин нар гол өрсөлдөгч боллоо. Санал асуулгын ур дүнгээс харахад эдгээр хоёр нэр дэвшэгчийг дэмжих сонгогчдын тоо бараг адилхан байна. Иймээс сонгуулийн ур дунг орон нутгийн цагаар 23 цагаас наана зарлаж мэдээлэхгуй гэж Өмнөд Солонгосын Үндэсний сонгуулийн комисс сонгуулийн өмнөхөн мэдэгджээ. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн хоёр зутгэлтний санал дотоод гадаад бодлогын үндсэн асуудлаар нийцэж байна. Тухайлбал тэд сургалтын ба эмнэлгийн үйлчилгээний өртөгийг бүүрүүлж, нийгмийн хэдэн тэтгэмжийг нэмэгдүүлж, гадаад улс төрийн хэдэн асуудлыг шийдвэрлэх юуны түрүүнд БНАСАУ-тай харилцааг сайжруулахыг оролдох бодолтой байна. Өмнөд Солонгосын өнөөгийн ерөнхийлөгч Ли Мен Бак сонгогчдын 48,7 хувь санал авч 2007 онд терийн тэргүүнээр сонгогдсон билээ. Түүний эрх мэдлийн хугацаа 2013 оны 2-р сард шувтрах юм.