Хятадын эрх баригчид 500 гаруй хүнийг ертөнц сөнөнө гэх цуу яриа тараасны улмаас баривчилсан тухай тус улсын ХМХ-үүд уламжилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнхи нь “Бүхнээс хүчтэй бурхан” омгийн ертөнц сөнөх тухай цуу яриа болон зурагт хуудсуудыг тарааж байжээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг Хятадад хориглосон.Түүнчлэн, ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, Хятадын Хэнань мужид өнгөрсөн баасан гаригт 23 сурагчдын биед хутгаар гэмтэл учруулсан нэгэн эрэгтэй хүн энэхүү гутамшигто үйлдлээ ертөнц сөнөх гэж байгаатай холбосон тухай мэдээлжээ.