Орос улс АНЭУ-ын засгийн газруудын хооронд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурав гэж “Росатом”-аас уламжилсныг “Интерфакс” уламжилжээ. Гэрээнд оросын “Росатомын”ерөнхий захирал Сергей Кириенко болон АНЭ-ын эрчим хүчний сайд Мохаммед аль-Хамли нар гарын үсэг зурав. Уг баримт бичиг нь цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны бүхий л чиглэлээрэрх зүйн үндэс бий болгож буй юм. Өмнө нь оросын тал АНЭ-ын цөмийн эчим хүчний корпорацтай уран нийлүүлэлтийн болоод түүнийгээ АНЭ-ын анхны АЦС-д зориулан баяжуулах зэрэг 15 жилийн хугацаатай нилээд хэдэн гэрээнүүдийг байгуулсан. Гэрээний нийт дүн 3 тэрбум доллар.АНЭ улс нь цөмийн дөрвөн тогоо байгуулахаар төлөвлөжээ. Тогоонуудыг 2017-2020 онуудад ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.