ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 12-р сарын 20-нд москвагийн цагаар 12 цагт хэвлэлийн бага хурал хийлгэж эхлэнэ. «Оросын дуу хоолой» радиогийн сайт бага хурлын явцыг дэлгэрэнгүй тайлбарлана. Путины хийлгэх хэвлэлийн бага хуралд урьд өмнө үзэгдээгүй олон оросын 1040, гадаадын 186 сурвалжлагч оролцоно. Путин урьд төрийн тэргүүний албан тушаал хоёр удаа хашихдаа хэвлэлийн төлөөлөгчидтэй долоон «том уулзалт» хийжээ. Хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчдийн тоо, тэдний тавьсан асуулт болон бага хурал үргэлжлэх хугацаа жилээс жилд нэмэгдэв. 2008 онд хэвлэлийн бага хурал 4 цаг 40 минут үргэлжилж, нэг ёсны дээд амжилт тогтоов. Хэвлэлийн бага хурлын сэдвийг хэзээ ч хязгаарлаагүй хийгээд нийтийн чөлөөт шинж чанартай байсаар байв. Владимир Путин ОХУ-ын гадаад дотоод бодлогод хамаатай асуултуудад хариулсан юм.