Сирид оросын хоёр, италийн нэгэн иргэнийг барьцаалсан этгээдүүд тэднийг суллахад мөнгө төлөхийг шаардаж байна. Эдгээр гурван иргэн ган хайлуулах үйлдвэрт ажиллаж байсан. Ган хайлуулах компанийн утсаар ярьж, дээрх болзол тавьжээ. Москва барьцаалагсдыг суллах асуудал дээр ажиллаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Сири болон байдалд нөлөөлж мэдэх бусад улсаас зохих алхам хийж байна гэж сайд онцлов.

Барьцаалагдсан хүмүүсийн нэр нь тодров. Эдгээр нь оросын Гаврилов болон Орос, Сирийн харьяатан Абдессатар Хассун, италийн Марио Беллуомо нар юм. ОХУ-аас Дамаскад суугаа элчин сайдын яамны хэвлэлийн атташе Сергей Марковын «Оросын дуу хоолой» радиод мэдэгдсэнчилэн тэд гурвуулаа сирийн хувийн пүүст ажиллаж байсан юм.

«Өчигдөр Тартус-Хомс замд тэднийг барьцаалжээ. Хэрэг явдалтай холбоотой өөр зүйлийг одоо лавлан тодруулж байна. ЭСЯ орон нутгийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, оросын иргэдийг идэвхтэй эрэж, хаана байгааг илрүүлэхийг оролдож байна» гэж Сергей Марков хэллээ

Оросын хүний эрхийн зөвлөл Сирид оросын иргэдийн байдлыг сэтгэл түгшин ажиглаж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Михаил Федотов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд

«Оросын иргэдийг саатуулж барьцаалаад, суллахад мөнгө төлөх болзол тавихийг хулцэж огт болохгүй. Ийм ажиллагаа олон улсын эрх зүйн хэм хэмжээнд төдийгүй ёс суртахууны наад захын дүрэмд харшлаж байна. Шившигт ажиллагааг нэн даруй эцэслүүлэхийн тулд бид барьцаалсан этгээдүүдэд нөлөөлж мэдэх бүх талд хандаж байна.

Барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллахыг шаардаж байна. Энэ нь Анхар Кочневад ч хамаатай. Тэрээр Украйны иргэн байсан ч Орос улсад, оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөө ажиллаж байсан. Кочнева бидний хувьд оросын сэтгүүлчидтэй адилхан байна» гэв.

Сирийн сөрөг цэрэгжүүлсэн бүлгийн зэвсэгт этгээдүүд Анхар Кочневаг барьцаалжээ. Энэ бүлгийн гишүүд өөрсдийгөө Чөлөөт армийн анги салбар хэмээн нэрлэжээ. Барьцаалсан этгээдүүдийн болзолыг биелүүлэхийг шаардсан дүрс бичлэг 11-р сарын 8-нд Facebook-ад гарсан юм. Кочнева ямар шаардлага биелүүлэхийг мэдээлээгүй. Зэвсэгт бүлгийн гишүүд Украйны иргэнийг суллахад 50 сая доллар төлөхийг шаардсан тухай хзэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ.