Орос улс нефтийн ВСТО /ESPO/ сортыг дэлхийн шинэ брендээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай анхны алхмыг хийлээ.Энэ тухай Эрчим хүч болон санхүүгийн хүрээлэнгийн ерөнхий захирал Владимир Фейгин Дорнод-Сибирь-Номхон далайн нефтийн хоолойн хоёрдугаар ээлж ашиглалтанд орркирф холбогдуулан мэдэгдэл хийв. Энэ үйл явдал 12-р сарын сүүлийн арав хоногт болох юм.

Нефтийн хоолойн хоёрдугаар салаа нь Дорнод болон Баруун Сибирийн орд газруудыг Козьмино боомттой Приморьтэй холбох юм. 2009 оноос тийшээгээ нефтийг төмөр замаар тээвэрлэж, дараа нь нефть тээвэрлэх усан онгоцуудаар Ази-Номхон далайн бүсийн орнуудад экспортлож байна. 12-р сарын сүүлийн арав хоногоос эхлээд төмөр замыг нефтийн хоолой солино. Ингэснээр нефтийн экспорт нийлүүлэлт 15-аас 50 сая тонн хүртэл нэмэгдэх юм.

Үүн дээр жил бүр Хятад улсад 15 сая тонн нефтийг Сковордино-Мохэ хоолойгоор нийлүүлнэ. Төслийн нийт хүчин чадал 80 сая тонн бөгөөд энэ нь Дорнод болон Баруун Сибирийн нефтийг дэлхийн бүтээгдэхүүнээр хүлээн зөвшөөрч байгаагийн жинтэй мэдэгдэл юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Европын Brent марк болон америкийн WTI, оросын Urals сортуудын нэгэн адил байна гэж Владимир Фейгин үзээд

«80 сая тонн гэдэг бол маш их хэмжээ, үүнийг транзит тээврээр төмөр замын хоёр салаагаар тээвэрлэж болно. Энэ бол гадаадын хэрэглэгчдэд очиж байгаа маш их хэмжээний нефть бөгөөд энэ нь нефтийн бүтээгдэхүүний ВСТО /ESPO/ шинэ сортыг бүрдүүлж байна.

Худалдан авагчид Баруун-Зүүн чигэлэлээр яьж байгаа энэ чиглэлийн нефтийн чанарыг Urals сортоос илүү сайн гэж үнэлээд байгаа. Уг бүтээгдэхүүн нь маш цэвэр, үүнд хүдэр бага учраас, хөнгөн гэж байдаг.Ингэхдээ худалдаж байгаа нефтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь цаашид дэлхийн нефтийн шинэ сортын эрэлт хэрэгцээ огцом өсөх боломжтой юм» гэв.

Өнөөдөр орос-хятадын хил дээр болон Козьмино боомтонд Хятад, Япон, Өмнөд-Солонгос, Филиппин, Энэтхэг, АНУ, Перугийн компаниуд оросын нефтийг Brent болон WTI-ийн шинэчлэн тогтоосон үнээр худалдан авч байна. Энэ нь уламжлалт жишиг, гэхдээ дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон саналыг тусгахыг больсон ажээ.

Жишээ нь Хойд тэнгисийн нөөц хомсдож байгаагийн улмаас Brent маркийн үнэ өсч байгаа. WTI нь АНУ-д хэт их олборлосны улмаас эсрэгээр, үнэ нь буурч байна. Эдгээр хүчин зүйлүүд нь Азийн орнуудад Африк болон Ойрхи-Дорнодын орнуудаас нефть импортлоход улс төрийн болон транзит тээврийн өндөр эрсдэлүүд хүлээлгэхийн хамт азийн эрчим хүч тээгчдийн уур амьсгалыг бүдгэрүүлж, чичиргээ үүсгэж байна.

Хятад болон Азийн бусад орнуудад ойрын жилүүдэд нефтийн эрэлт хэрэгцээ өсөх болно. Тиймээс бүс нутгийн нефтийн зах зээлийн болон эрчим хүчтээгчдийн эрэлт хэрэгцээг тусгаж чадах олон улсын нефтийн химийн бүтцийн шинжилгээ шаардлагатай байна. Нефтийн ВСТО сорт нь Азид олборлож байгаа бөгөөд орон нутгийн хэрэглэгчдэд нийлүүлж байгаагийн хувьд ийм хэмжээний жишиг бүтээгдэхүүний эрхийн төлөө шалгарахаар зорьж байна.

Дэлхийн эдийн засгийн төв аль хэдийнэ Ази тив рүү очсон. Орос улс бүс нутгийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах чадвартай бөгөөд хангахад бэлэн байна. Энд дэлхийн нефтийн захыг Ази тивд эргэлт буцалтгүй авчрах тухай яригдаж байна. Энэ нь тогтвортой нийлүүлэлт болон дэлхийн улс төрийн болоод эдийн засгийн хямралуудаас үүдсэн нефтийн үнийн болзошгүй хэлбэлзэлтээс найдвартай хамгаалах баталгаа болох нь дамжиггүй юм.