ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 12-р сарын 24-нд Делид хийх айлчлалын явцад хоёр талын харилцааны чухал хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэгт Энэтхэгийн эрх баригчид найдаж байна гэж Энэтхэгийн ГХЯ-ны сайтад өгүүлжээ. Орос,Энэтхэгийн удирдагчдын 13 дахь дээд хэмжээний уулзалтаар хоёр талын харилцааны асуудлыг авч үзэж, ирэх оны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг батлана. 2000 онд Москва Делийн хоорондын стратегийн түншлэлийн тухай тунхаглалд гарын үсэг зурснаас хойш хамтын ажиллагаа улс төр, стратеги, эдийн засгийн салбарт тогтонги өргөжиж ирснийг тэмдэглэжээ. Батлан хамгаалах, цөмийн энерги зэрэг стратегийн ач холбогдолтой уламжлалт салбарт стратегийн түншлэл бэхжиж байна гэж баримт бичигт өгүүлжээ. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, ШУ, технологийн хүрээнд хамтын ажиллагаа өргөжиж байна.