Сирид оросын хоёр иргэнийг барьцаалсан этгээдүүд барьцааны мөнгө төлвөл суллах болзол тавьсан тухай өнөөдөр ИТАР -ТАСС агентлаг ОХУ-ын ГХЯ-ны мэдээллийг үндэслэн уламжлав. Мөн Италийн иргэн Марио Беллуомог оросын иргэдтэй хамт барьцаанд авчээ. Тэд Хомса орчмын аж үйлдвэрийн Хасия бүст орших «Хмишо ба Ко» компанийн ган хайлуулах үйлдвэрт ажиллаж байсан юм. Үүний өмнө ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оросын иргэдийг барьцаалсныг батлав. Сири болон байдалд нөлөөлж мэдэх бусад улсад барьцаалагсдыг суллах зорилгоор бололцоотой бүхнийг хийж байна гэж ОХУ-ын ГХ-ийн сайд тэмдэглэн хэллээ.