Олон улсын шилжин суурьшигчийн өдрийг жил бүр 12-р сарын 18- ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. 21-р зуунд шилжин суурьшилт нь нийгэм-улс төрийн хурц шинжтэй болсон учраас НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэхүү өдрийг бий болгох шийдвэрийг гаргасан. Сайхан амьдралыг эрэлхийлж, эх ороноосоо гарч явсан хүмүүсийн тоо хэдэн зуун сая болоод байна. Жил ирэх тутамд шилжин ирсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр л байна. Мэргэжилтэнүүдийн тооцоолсноор, дэлхийн 35 хүн тутмын нэг нь шилжин суурьшигч байгаа аж.

1990 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган Олон улсын цагаач хөдөлмөрчдийн болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрх ашигийг хамгаалах тухай конвенцыг батласан юм. Олон улс орнуудад өөрийн хууль тогтоомжуудыг боловсруулсан. Гэвч тэдгээр нь бүх асуудлыг шийдвэрлэж чадаагүй гэж Олон улсын “Трудовая миграция” /”Хөдөлмөрийн шилжин суурьшигчид”/ эвсэлийн хөтөлбөрүүдийн захирал Сергей Болдырев тэмдэглээд

«Хэрвээ Орос улсын тухай ярих юм бол, мэдээжийн хэрэг хамгийн хурцаар тавигдаж байгаа асуудал бол хууль бусаар ажиллаж амьдарч байгаа шилжин суурьшигчдын тулгамдсан асуудал юм. Хууль бус шилжин суурьшигчдыг хууль ёсны болгох асуудал нь аливаа улсын өмнө тавигдаж байгаа асуудлуудын нэг» гэлээ.

Орос улс сүүлийн 7 жилд хөдөлмөрийн шилжин суурьшигчдынхаа тоогоор дэлхийд хоёрдугаар байрыг эзлэж байна. Холбооны улсын шилжин суурьших албаны гаргасан тоо баримтаар, жил бүр тус улсад 10-20 сая гадаадын иргэд ирж байна. Тэдгээрийн 80 хувь ТУХН -ын орнуудын төлөөлөгчид байна. Тал хэсэг нь заасан хугцаандаа буцаж явдаг. Бусад нь ажил хийх зөвшөөрөл авдаг. Ингээд 5 сая орчим хүн орос улсын уудам нутагт уусч алга болон, хууль бус шилжин суурьшигч болдог.

Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замуудын нэг бол хууль бусаар ажиллаж амьдарч байгаа хүмүүс болон тэдэнд ажил олгогч эзэдийн шийтгэлийг чангатгах юм. Үүнтэй холбоотой өөрчлөлтүүдийг ирэх жил Орос улсын шилжин суурьшигчдын хуулинд оруулах юм. Бас нэгэн шийдвэрлэх асуудал байгаа, тэр бол шилжин суурьшигчдын дасан зохицолдолтой холбоотой асуудал. Үүнд орос хэлний тестийн шалгалтыг заавал оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа ирэх жилээс эрх зүйн үндэс болон Оросын түүхээр шалгалтууд авч байх юм.

Шилжин суурьшигчид нь янз бүрийн жилүүдэд тус улсын хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байсан. Энэ тухай Москвад байгуулагдаж байгаа Шилжин суурьшигчдын музейнээс үзэж болно гэж Шилжин суурьшилтын судалгааны төвийн захирал Дмитрий Полетаев хэлээд

«Музей бол зүгээр нэг үзмэрүүд биш юм.Энэ нь нийтэд зориулагдсан орон зай байдаг, яагаад гэвэл музейд ирэх нь их сонирхолтой байдаг. Энэ түүхтэй тэд  маш их холбоотой, яагаад гэвэл нэгэн цагт тэд юм уу, эсвэл тэдний эцэг, эх энэ хотод ирж байсан ч байж болох юм.Бид эхлээд уран сайхны цуврал үзэсгэлэн гаргах санаа өвөрлөж байлаа. Тэгээд талыг нь төлөвлөсөн. Ингээд энэхүү музейг гардан хийх бүлэг бүрдэнгүүт, бид Москвагийн засгийн газарт хандаж байрны хүсэлт тавихаар төлөвлөж байна» гэв.

Дмитрий Полетаевын үзэж байгаагаар, музей нь сэдэвчилсэн номын сан болон Интернэтэд өөрийн сайтаа гаргаж, толь бичгүүд болон ярианы дэвтрүүдийг санаачлан гаргах боломжтой. Тэгвэл нь шилжин суурьшигчдын дасан зохицолдооны төв болж чадна.