Хятадын засгийн газар 2013 онд эдийн засгийн өсөлтийн «чанар, үр бүтээлийг» дээшлүүлэхийн төлөө байна гэж Bloomberg агентлаг Бээжинд хийсэн эдийн засгийн жил дутмын бага хурлын үр дүнгээр мэдээлэв. «Санхүүгийн ухаалаг бодлого явуулж, төсвийн талаар идэвхтэй байр суурь» баримтлахын хамт эдийн засгийн тогтвортой хэвийн хөгжлийг хадгална гэж БНХАУ-ын удирдагчид бага хурал дээр амласан байна. Хятад улс эдийн засгийн түргэн өсөлтийг урамшуулахыг хичээхийг тайланд мэдүүлээгүй байна. Энэ нь Хятад улсын шинэ удирдагчид эдийн засгийн хөгжлийн тогтонги хэвийн хурдацын төлөө байгааг харуулсан гэж Bloomberg тэмдэглэв. Хятад улс эдийн засгийн шинэтгэлийг гүнзгийрүүлж, нээлттэй болгоход тус дөхөм үзүүлнэ» гэж тайланд өгүүлжээ. Тус улсын удирдлага үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хяналтдаа авч, улс оронд нь материаллаг ба соёлын нөөц баялаг хотод төвлөрөх үйл явцад тус дөхөм үзүүлнэ. Bloomberg агентлагийн асуулатад хариулсан шинжээчдийн үнэлгээгээр 2012 оны үр дүнгээр хятадын эдийн засаг ерөнхийдөө 7,7 хувиар өсөн нэмэгдэх юм.