Афганистанд олон улсын эвсэл НҮБ-ын АЗ-өөс тавьсан зорилтыг хангалтгүй биелүүлж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Узбекистаны ГХ-ийн сайд Абдулазиз Камиловтай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр сэтгүүлчдэд мэдээлсэн тухай манай сурвалжлагч уламжлав.«Бид 2014 онд эвслийн хүчин Афганистанаас гарахтай холбогдуулан бүс нутгийн асуудлуудаар санал солицсон юм» гэж Лавров хэлжээ. Сайдын хэлснээр мансууруулах бодисын тархалт багасах байтугай өсөн нэмэгдэж байна. Террорын аюул тулгарсаар байгааг Төв Азийн орнууд мэдэрч байна. Иймээс Афганистаны хилийн дагуу юуны түрүүнд ШХАБ-ын хүрээнд харилцан ажиллаж, хүчин чармайлтаа нэгтгэх нь зайлшгүй чухал» гэж Сергей Лавров онцлов.