Ираны эрх баригчид даваа гаригт америкийн нисэгчгүй нисдэг хоёр хэрэгсэлийг дахин замаас нь амдан авсан тухайгаа мэдэгдэв. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг орон нутгийн IRNA агентлагийг иш татан уламжлав. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Тэнгисийн цэргийн хүчнийхний командлагч Али Фадавийн хэлж байгаагаар, америкийн нисэгчгүй нисэх төхөөрөмжүүд нь, Ираны 12-р сарын 4-нд ScanEagle-ийг амдан авсан тухай зарлахаас өмнө булаагдсан байсан ажээ. Фадави хэлэхдээ, энэхүү төхөөрөмжийн дуураймалыг ираны цэргийнхэн ашиглаж байгаа гээд тодруулахыг хүссэнгүй. “Аль-Алам” телевизийн сувагаас тараасан дүс бичлэгүүд дээр ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Тэнгисийн цэргийн хүчнийхний хоёр офицер тэдний нэрлээд байгаа ScanEagle төхөөрөмжийг судлаж байгаагаар гарчээ”. Ираны цэргийнхний үзэж байгаагаар, нисэгчгүй нисдэг аппарат нь америкийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцноос хөөргөсөн байж болзошгүй аж. АНУ-ын эрх баригчид болон цэргийнхэн өөрийн зүгээс нисэгчгүй нисэх төхөөрөмж алдагдасан тухай мэдээллийг няцааж байна.