БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах асуудал дээр Хятад болон АНУ-ын байр суурь хүчтэй зөрөлдөв. Үүний улмаас НҮБ-ын АЗ-ийн санал хураалт сунжирч болзошгүй юм гэж дипломатууд үзэж байна. БНАСАУ НҮБ-ын тогтоолуудыг зөрчин, хиймэл дагуул хөөргөснийг АНУ Пхеньяныг дарамт шахалтанд оруулахын тулд ашиглахыг чармайж байна. АНУ-ын Хятад улсад суугаа Элчин сайд Гэри Лок хэлсэн үгэндээ, Вашингтон нь Хятад улстай болон бусад НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнуудтай БНАСАУ-ын эсрэг хатуу тогтоол болон болзошгүй хориг арга хэмжээний асуудлуудыг хэлэлцэхээр дипломат сувгуудаа ажлуулж байна гэж батлан хэлжээ. Гэвч  АНУ-ын ийм байр суурь нь Бээжингийн дэмжлэгийг авахгүй байна гэжээ. Хятадын ГХЯ сая хийсэн мэдэгдэлдээ, НҮБ-ын АЗ-ийн хариу арга хэмжээ нь Солонгосын хойгийн байдлыг хурцатгахаас зайлсхийсэн “нухацтай, төвийг сахисан байр суурьтай байх ёстойг” тэмдэглэжээ. НҮБ-ын дипломат ажилтан нэг сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, “Хятадын ийм байр суурины улмаас ямар нэгэн алхам хийхийн тулд нилээд хэдэн долоо хоног шаардагдана“ гэв. Ингэхдээ хятадууд ямар нэгэн арга хэмжээ явуулахыг зөвшөөрнө гэсэн баталгаа үгүй “ гэж “Интерфакс” агентлаг мэдээлжээ.