Америкийн эрдэмтэд хийсэн мэдэгдэлдээ, өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын тойрог замд оруулсан хиймэл дагуулын дохиог илрүүлэж чадахгүй байгаа тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Өмнө нь БНАСАУ тойрог замд хиймэл дагуулаа гаргасан гэдгийг АНУ хүлээн зөвшөөрсөн. Умард-солонгосын талын мэдэгдснээр, хйимэл дагуул нь эх дэлхийг хянаж байгаа бөгөөд эх оронч дуунуудыг дамжуулж байгаа гэжээ.

Гэтэл АНУ-ын Гарвард-Смитсоновын одон орон судлалын төвийн төлөөлөгчдийн хийсэн мэдэгдэлд, уг хиймэл дагуул нь үйл ажиллагаагүй гэжээ.Ажиглагчдын үзэж байгаагаар, 12-р сарын 12-нд умард-солонгосын хөөргөсөн пуужин нь хэрэг дээрээ тив хоорондын баллистик пуужин  байж болох талтай нотлож болзошгүй байгаа ажээ. Өмнө нь уламжилж байснаар, НҮБ-ын АЗ болон олон улсын хамтын нийгэмлэг нь НҮБ-ын тогтоолуудыг зөрчиж, пуужин хөөргөснийг эрс буруушааж байгаа юм.