АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Японы дараачийн ерөнхий сайд Синдзо Абэ нар Вашингтон болон Токиогийн худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх төлөвтэй байгаагаа илэрхийлэв. Талууд утсаар ярилцахдаа, ”америк-японы түншлэлд бүс нутгийн энх тайван, аюулгүй  байдал нь туйлын чухал болохыг” дахин мэдэгдэв. “Ерөнхийлөгч Обама, ноён Абэ нар аюулгүй байдал болон эдийн засгийн харилцааны салбарын цаашдын хүчин зүйлүүдийг хэлэлцсэн” гэж Франц пресс агентлаг Цагаан ордны уламжилсныг иш татан мэдээлэв.

Өмнө уламжилж байснаар, Синдзо Абэ нь тус улсын парламентын сонгуульд ялсан бөгөөд одоо шинэ засгийн газрыг байгуулж байгаа Японы консерватив Либерал-ардчилсан намын тэргүүн юм. Тэрээр Обаматай ярилцсаныхаа дараа Япон улс бүс нутагт нөлөөгөө нэмэгдүлэхийн тулд АНУ-тай харилцаагаа бэхжүүлнэ гэж мэдэгджээ. “Би бүс нутгийн болон дэлхийн дуулагуудыг АНУ-ын хамт даван туулахаар төлөвлөж байна” гэж японы улс төрчийн хэлсэнийг ХМХ-үүд иш татжээ.

Өнгөрсөн даваа гаригт Синдзо Абэ хийсэн мэдэгдэлдээ, анхны гадаад дахь айлчлалаа АНУ-аас эхлэнэ гэжээ. Айлчлал нэгдүгээр сарын сүүлчээр буюу хоёр дахь удаагаа сонгогдсон америкийн ерөнхийлөгчийн засаг захиргаа албан ёсоор бүрдсэний дараа байх аж. Синдзо Абэ нь анх ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан 2006-2007 онуудад түүний анхны гадаад албан ёсны айлчлал Хятад улсаас эхлэж байсан гэдгийг Франс пресс агентлаг сануулж байна.