Япон улсын шинэ удирдлагатай харилцаагаа нааштай хөгжүүлнэ гэдэгт Бээжин итгэж байна. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чуньин өнөөдөр Бээжинд болсон хэвлэлийн шуурхай хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Бээжингийн харилцааны талаар “Япон улс ямар замыг сонгох бол гэдэгт Хятад улс сэтгэл түгшиж байна гэж” тэрээр мэдэгдсэн байна. Зүүн Хятадын тэнгис дэх Дяоюйдао маргаантай арлыг хятадын нутаг дэвсгэр гэж Хятад улс үзэж байна гэж тэрээр дахин мэдэгдсэн байна.

“Харилцаагаа тогтвортой болгохын тулд” Япон улстай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэж тэр тэмдэглэсэн байна. Хоёр улсын хоорондын хүндрэлтэй байдлыг “зүй ёсоор зохицуулна” гэлдэгт Бээжин найдаж байна. Япон, Хятад улсуудын тогтвортой, энх тайванч харилцан ажиллагаа нь бүх азийн бүс нутгийн ашиг сонирхолд нийцнэ гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч тэмдэглэсэн байна.

Өнөөдөр мэдээлж байгаагаар Япон улсын парламентын сонгуульд ялалт байгуулсан Либерал, ардчилсан намын тэргүүн Синдзо Абэ Токио, Бээжингийн хоорондох харилцааг зөөлрүүлэхийн төлөө байна гэж мэдэгдсэн байна. Сенкаку арлын асуудлаар Хятад улстай үүссэн маргаанд ямарч буулт хийхгүй гэж Абэ бас мэдэгдсэн байна. Энэ арал бол Япон улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж тэр бас хэлсэн байна.