ОХУ 2012 онд цэрэг техникийн хамтын ажиллагааны шугамаар 15 тэрбум гаруй долларын гэрээ байгуулаад байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр цэрэг техникийн хамтын ажиллагааны комиссийн хуралдаан дээр мэдэгдлээ. Цэрэг техникийн хамтын ажиллагааны системд чанарын өөрчлөлт гарсан нь энэ салбар дахь захиалгын хэмжээг нэмэгдүүллээ гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Зэвсэг нийлүүлдэг уламжлалт чиглэлүүдээс гадна үйл ажилагааны шинэ шинэ чиглэлүүд бий болж байна гэж Путин хэлсэн байна. Жишээ нь цэргийн зориулалттай бүтээгдхүүний хамтарсан үйлдвэрлэл, судалгааны боловсруулалт зэрэг ажлууд юм гэж тэр хэлсэн байна. Цэргийн техникийг засварлан шинэчлэх үйлчилгээний зах зээл дээр ОУ өөрийн байр сууриа сэргээх ажил маш чухал гэж Путин тодруулсан байна. Эдгээр нь оросын батлан хамгаалахын үйлдвэрүүдэд ирээдүйдээ итгэлтэй байх боломжийг нээж өгч байна гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.