ОХУ-ын пуужингийн илд бамбай болсон Оросын стратегийн зориулалттай пуужинт цэрэг \ОСЗПЦ\ өнөөдөр 12-р сарын 17-нд ээлжит 53 дахь төрсөн өдрөө тэмдэглэж байна. ОСЗПЦ нь ОУ-ын стратегийн цөмийн хүчний чухал бүрдүүлэгч хэсэг бөгөөд түүний байнгын байлдааны бэлэн байдал нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн хэрэгсэл юм. Өдөр бүр 6 мянган хүн байлдааны бэлэн байдлын жижүүрт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ОСЗПЦ-ийн зэвсэглэлд дайсны газар нутаг дээр байгаа обьектуудад хэдхэн минутын дотор цохилт өгөх чадалтай зургаан янзын пуужингийн цоцгцолбор багтаж байна. Зэвсэгт хүчний нэгэн хэлбэр болох ОСЗПЦ-ийг 1959 оны 12-р сарын 17-нд байгуулсан юм.