Оросын стратегийн зориулалттай пуужинт цэрэг \ОСЗПЦ\ өнөөдөр 12-р сарын 17-нд ээлжит 53 дахь төрсөн өдрөө тэмдэглэж байна. ОУ-ын ЗХ-ний бусад анги нэгтгэлүүд дотроос байлдааны ажиллагаанд оролцоогүй цорын ганц анги бол тэд юм. Гэхдээ л хагас зуу гаруй жилийн турш байлдааны бэлэн байдалд байна. ОСЗПЦ нь оросын цэргийн сүр хүчний тулгын чулуу нь юм гэж “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор, цэргийн шинжээч Игорь Коротченко тэмдэглээд

«ОСЗПЦ нь ОУ-ын стратегийн цөмийн хүчний чухал бүрдүүлэгч хэсэг бөгөөд түүний байнгын байлдааны бэлэн байдал нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн хэрэгсэл юм. Одоогийн байдлаар ОСЗПЦ-ийг төлөвлөгөөтэйгээр уурхайн болон авсаархан байрлалтай хатуу түлштэй тив хоорондын РС-24 “Ярс” баллистик пуужингаар дахин зэвсэглэх ажил ид явагдаж байна» гэлээ.

Энэ жил дахин зэвсэглэл нь дуусаж байгаа 54-р пуужинт дивиз нь шинэ системээр бүрэн зэвсэглэсэн анхны нэгтгэл боллоо. Хөөргөлтийн 36 төхөөрөмж, 70 байлдааны блок нь ямарч дайсныг устгах хүчин чадалтай юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар ОСЗПЦ-ийн цохилтын хүч нь чухал биш байлдааны бэлэн байдал, хэр хамгаалагдсан гэдэг нь л чухал байгаа юм.

ОСЗПЦ-ийн бүрэлдэхүүнд орж байгаа авсаархан цогцолборуудын тоо, авсаархан цогцолборуудыг байрлуулах газруудыг хязгаарласан хоригийг үгүй болгох тухай СДЗ-ийн 3 дахь гэрээнд Орос улс, АНУ гарын үсэг зурсны дараа олон дахин нэмэгдсэн юм. Оперативын асар том газрын чухам ямар цэгээс пуужин хөөргөх гэж байгааг урьдчилан таамаглах аргагүй нь түүнийг цаг тухайд нь илэрүүлэх, амдан сөнөөхөд хүндрэлтэй болж байгаа юм.

“Ярс” баллистик пуужингууд ойрын 10 жилд ОСЗПЦ-ийн зэвсэглэлд байгаа зөвлөлтийн үеийн “Тополь” пуужинг солих юм. Хэрвээ энэ зорилтыг шийдвэрлэж чадвал АНУ ПДХ системээ байрлуулж байгаа нөхцөлд ОСЗПЦ-ийн байлдааны бэлэн байдлыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг биелүүлсэн гэж хэлж болно. Агаар сансараас хамгаалах системээр найдвартай бүрхэгдсэн хамгаалалттай нутгуудыг бий болгох нь мөн чухал юм. Энэ нутгуудын дунд байрласан авсаархан пуужингийн цогцолборууд эхний гэнэтийн цохилтоос найдвартай хамгаалагдсан байх юм.